Трактор авахаар дугаарлаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Монголын ХХААХҮЯ БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр 8000 трактор оруулж ирэхээр болсон юм. Иймд трактор авахыг хүссэн тариаланчид хөдөө, орон нутгаас ирж, ХХААХҮЯ-ны байрны гадаа дугаарлан зогсох болов. Уг нь тракторыг иргэдэд дөрөв, тавдугаар сард тараах байсан ч ЗГ-ын шийдвэрийг хүлээж, зургадугаар  сарын 8-наас эхлэн БНХАУ-аас машинаа ачиж эхэлжээ. Одоогоор энэ сарын 15 гэхэд тракторуудыг задалж ачсан 160 чингэлэг оруулж ирээд байна.

Тракторууд таван сая төгрөгийн үнэтэй бөгөөд тариаланчид эхний ээлжинд хоёр сая таван зуун мянган төгрөгөө төлөөд авч байгаа гэнэ. Үлдсэн 2,5 сая төгрөгийг 2017 он хүртэл жилдээ 500 мянган төгрөгөөр төлөх байдлаар гэрээ хийж байгаа аж.

Жижиг оврын трактор оруулж ирж байгаа нь тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжих ажлын нэг хэсэг. Нийт 8000 тракторын 5000 нь анжисны, 3000 нь хадлангийн зориулалтынх гэв.

Х.Заяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top