Гадаад худалдааны эргэлт энэ оны зургадугаар сард таван тэрбум 575.6 сая ам.долларт хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар буюу 857.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнд экспорт 269.5 сая, импорт 587.7 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 53.3 хувь буюу хоёр тэрбум 974.5 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 16.6 хувь буюу 927.8 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийжээ.
Гадаад худалдааны алдагдал 2012 оны эхний хагасын байдлаар нэг тэрбум 51 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар буюу 318.2 сая ам.доллараар нэмэгджээ. Экспорт 14 хувиар нэмэгдсэн хэдий ч импорт түүнээс илүү хурдацтай буюу 22 хувиар өссөнөөс гадаад худалдааны алдагдал өсөв.
Сэтгэгдэл ( 0 )