Өнгөрсөн оны байдлаар хамгийн өсөлттэй байсан биржүүдийн жагсаалтад Монголын хөрөнгийн бирж хоёрдугаарт бичигджээ. Дэлхийн эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Business Insider” вэб сайт уг судалгааг хийсэн байна. 2010 онд Монголын хөрөнгийн бирж уг жагсаалтыг тэргүүлж байсан ч энэ удаа хоёрдугаарт жагслаа. Судалгаанд дэлхийн 100 гаруй орны хөрөнгийн биржийг хамруулсан бөгөөд 80.8 хувийн өсөлтөөр Венесуэлийн Каракасын хөрөнгийн бирж тэргүүлсэн бол 75.8 хувиар унасан Киприйн хөрөнгийн бирж сүүл мушгисан байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )