Европын төв банк хүүгээ хэвээр байлгах шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Энэ долоо хоногийн пүрэв гаригт болсон хурлаар Европын төв банк бодлогын хүүгээ дахин буулгах байх гэж олон улсын ажиглагчид таамаглаж байсан ч хэвээр үлдээсэн байна. Английн төв банк ч бодлогын хүүгээ хэвээр байлгах шийдвэрийг гаргалаа.

Евро бүсийн орнууд Европын санхүүгийн тогтворжуулалтын сангаас тусламж хүсэж магадгүй болоод байгаа юм. Европын төв банк нь евро бүсийн орнуудын Засгийн газрын бондоос худалдаж авахад 200 тэрбум евро зарцуулсанаас хойш завсарлаад байгаа билээ. Тус банкны Ерөнхийлөгч Марио Драги энэ ажлаа дахин сэргээс хүсэлтэй байгаагаа мэдэгдээд буй.

Гэхдээ хувийн хөрөнгө оруулагчдыг илүү олноор татах сонирхолтой байгаа аж. Европын тогтвортой байдлын механизм Германы хуулийн дагуу ажиллахаар болсон байна. Түүнчлэн Драги Германы Бундесбанкнаас ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Бундесбанк нь бонд худалдан авах асуудлыг асар ихээр эсэргүүцэж байгаа билээ. Европын төв банкны шийдвэр гаргах эрх бүхий 23 гишүүн ганц Бундесбанкнаас шалтгаалан хөдөлж чадахгүйд хүрээд байгаа  тухай олон улсын ажиглагчид онцолж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top