Нийт 58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зорилгоор энэ аргыг хэрэглэдэг.

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 58 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк нийт худалдан авах захиалгын 32.5 сая ам.долларыг 1349.00 төгрөгийн хаалтын ханшаар биелүүлсэн байна. Мөн юанийн дуудлага худалдаагаар юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 23 сая юанийг 211.90 төгрөгийн хаалтын ханштайгаар худалжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top