Э.Мөнх-Очир Өмнөговьчуудтай барьцаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

МАН-ын залуухан, халуухан гишүүдийн нэг Э.Мөнх-Очир сүүлийн үед улс төрийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байна. Арга ч үгүй биз. Дараагийн сонгууль ойртож байна. Түүний хувьд Булган  аймгаасаа дахиад нэр дэвшин өрсөлдөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд нойр нь хулжиж яваа. Иймээс төрөлх нутаг Булган аймагтаа их зүйл хийхийг хичээж байна. Ямартаа л сарынхаа цалинг тус аймгийн багш нарт зориулахав. Бусад улс төрчид үүнийг нь хараад “Энэ нөхөр цалингүйгээр яаж амьдардаг юм бол” хэмээн дуу алдаж байна. Угийн шартай, үг зөрсөн хэнтэй ч нударга зөрүүлэхээс сийхгүй Э.Мөнх-Очир харин саяхнаас Өмнөговь аймгийнханд атаархсан сэтгэлээ нууж чадахаа больжээ. Оюу толгой, Таван толгой гээд их бүтээн байгуулалт тэнд өрнөж, тус аймгийн сан хөмрөгт арвин их мөнгө урсан орж буйд мань хүн тийнхүү атаараж, “Манай Булган аймгийн нутагт Эрдэнэт үйлдвэр олон жил ажиллаж байгаа. Энэ үйлдвэрийн ашгаас аймгийнханд сохор зоосч олдохгүй байхад Өмнөговийнхон яахаараа Оюу толгой, Таван толгойгоос мөнгөжих ёстой юм бэ” гээд л омогдож гарчээ. Харамсалтай нь түүний энэ үгийг хэн ч тоож үзсэнгүй.

О.Тулга. Zindaa.mn 
   
                                                                                                                                          

                                                               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top