Монголын хөгжмийн ертөнцийг өвөрмөц өнгө төрхөөрөө чимж, олон сайхан дуугаараа үзэгчдийн сонорыг мялаасан Киви хамтлагийн таван жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлсэн. Хамтлагийн ихэнх гишүүд нь СТА цолоор энгэрээ мялаасан ч хариуд нь хамтлагаа тарааж сюрприз барьж байгаа “Киви” хамтлагийн ахлагч Ука ганцаарчилсан уран бүтээл хийх бодолтой байгаагаа нуусангүй. СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурч байгаа тэрээр ганцаараа хийсэн хоёр ч дуугаа дүрсжүүлээд авсан сурагтай. “Ам барьж дууллаа”, “Хөгжим, бүжгээр тордсон ч хоолой нь гарахгүй” гэсэн шүүмжлэлийг үгүйсгэхээр номын дуу сонсож байгаа Ука гурван жилийн дараа сонгодог урлагийн тогоонд шаргал үст дуучин нэгээр нэмэгдэж ари дуулах уу, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвих уу гэдгээ шийдэх биз ээ. Шавилхан биетэй шаргал үст маань дуурийн дуу дуулж чадах уу
Б.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )