Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нэгдүгээр багийн нутаг Гичгэнэ гэдэг газарт өнгөрсөн амралтын өдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ бол маш өндөр хэмжээ юм. Ойрын үед аймгуудад газар хөдлөлт тодорхойгүй давтамжтай үргэлжилж байгаа бөгөөд ихэвчлэн 3.7 хүртэлх магнитудын хүчтэй хөдөлж байжээ. Сая болсон газар хөдлөлтийн улмаас цэцэрлэгийн барилгад цууралт үүссэн гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )