Статистик мэдээллийг онлайнаар авах боломж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07

Монгол улсын статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний системийн /www.1212.mn/ нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд ҮСХ-ын Дарга С.Мэндсайхан, Дэд Дарга Б.Эрдэнэсүрэн, БНСУ-ын Статистикийн газрын дэд дарга Жеонгбон Же, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ли Тэ Ру нар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм. Монгол улсын Үндэсний статистикийн хороо БНСУ-ын Статистикийн газартай хамтран 2012 оны 4-р сараас эхлэн 3 сарын хугацаанд “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем -МОНСИС” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын санхүүжилтээр статистикийн онлайн мэдээллийн сангийн удирдлага, тархаалтын системийг боловсруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж, уг системийг статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд мэдлэг болгон хүргэх үйлчилгээний систем нэвтрүүлсэн амжилт нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг аж. БНСУ-ын Статистикийн газар, програм хангамж хөгжүүлэгч БНСУ-ын НуримСофт компанитай хамтран хийж гүйцэтгэв.

Статистикийн онлайн мэдээллийн системийг боловсруулж, нэвтрүүлснээр статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас мэдээллийг онлайнаар цуглуулах, тархаах, хэрэглэгч статистик мэдээллийг мэдлэг болгон ашиглах боломж эрс нэмэгдэх гэнэ. Статистикийн онлайн систем нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд:

1. Статистикийн мета мэдээллийн систем - Албан ёсны статистикийн мэдээ, тайлангийн мета мэдээллийг бүрдэнэ

2. Статистикийн мэдээллийн сангийн удирдлагын систем - ҮСХ болон статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд макро түвшний тоо мэдээллийг мэдээллийн санд оруулж бүрдүүлэх, олон жилийн динамик үзүүлэлтээр баяжуулах, дүн шинжилгээ хийх, үзүүлэлтийн мета мэдээллийг бүрдүүлэх, тайлан гаргах боломж бүхий систем

3. Статистикийн мэдээллийн уйлчилгээний систем - Хэрэглэгч МОНСИС системийн үйлчилгээний хэсэгт  www.1212.mn хаягаар хандан мэдээллийн санд хадгалагдсан 25 гаруй салбарын 400 гаруй статистик үзүүлэлтээс сонголтоо хийн хүснэгтэн болон график хэлбэрээр харахаас гадна өөрийн хүссэн форматаар татаж авах боломжтой болох аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(183.177.99.10) 2015 оны 04 сарын 11

импортын барааны мэдүүлэг

0  |  0
Top