Экспорт 14 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Энэ оны эхний хагас жилд манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 5.5 тэрбум ам.долларт хүрснийг Монголбанк мэдээллээ.

Түүнчлэн экспорт 2.2 тэрбум ам.доллар болж, 14 хувиар өссөн бол, импорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, 22 хувиар нэмэгдсэн байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть зэрэг ашигт малтмалын түүхий эдийн экспортод эзлэх хувь 91 болж дээшилжээ.

Өнгөрсөн онд энэ нь 88 хувьтай байсан юм.Харин шатахууны импорт урьд жилүүдийнхээс нэмэгдсэн үзүүлэлт гарсан юм. Энэ оны эхний хагаст 639 мянган тонн нефть импортолсон нь өм-нөх оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн дүн юм. Сонирхуулахад, импортын 19 хувийг нефтийн / бүтээгдэхүүн эзэлж байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top