Өнөөдөр Дархан-Уул аймагт “Ногоон хувьсгал-чацаргана 2012” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ногоочид, тариачид, салбарынхан гээд 80 гаруй хүн чуулж байна. Энэ үеэр газар тариалангийн салбарын техник технологийг сурталчлах, газрын гарц, үр жимснийхээ болц, ургацын хэмжээ зэргийг харж, дүгнэлт хийн дараа дараагийн ажлынхаа саналыг солилцох аж.
Харин тус уулзалт зохион байгуулагдаж буй Дархан-Уул аймгийн хувьд энэ жил 47 аж ахуй нэгж, 60 гаруй иргэн улаан буудай тариалсан ба арваад мянган өрх хүнсний ногоо тарьж ургацаа арвин авахаар төлөвлөжээ.
Газар тариалангийн салбарын техник технологийг сурталчлах тус уулзалт 8,9-нд Дархан, 10,11-нд Сэлэнгэ аймагт болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )