Даатгалын нөөцийн сан 18.3 тэрбумаар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Энэ оны эхний улирлын байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын 18 компани, даатгалын зуучлагч арван компани, даатгалын хохирол үнэлэгч есөн компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгожээ. Тэдгээр компаниудын санхүүгийн тайлан болон үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зохицуулалтын ажлыг гүйцэтгэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.

Даатгалын системийн хэмжээгээр өнгөрсөн онд 8180.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Даатгалын нөөцийн сангийн хэмжээ өнгөрсөн онд 36.1 тэрбум төгрөгт хүрч, 18.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top