”Эрээнцав” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

“Эрээнцав” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ сарын 28-нд болохоор товлогджээ. Хурлаар тус компанийн хяналтын багцыг эзэмшигч Г.Одгэрэлд хувьцаа нэмж гаргахыг зөвшөөрөх эсэх, “Эрээнцав”, “Эрхэт Трейд”-ийн хооронд байгуулсан сонирхлын зөрчилтэй зээлийн шугамын гэрээг хянан хэлэлцэж батлах аж. Мөн  мод боловсруулах “Шинэст” компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд өгөх дүгнэлт, компанийн хувьцааны арилжааг сэргээх тухай зэрэг тухай асуудлыг хэлэлцсэн байна. ТУЗ-өөс компанийн хувьцааны арилжааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. “Шинэст” ХК нь өнгөрсөн онд 1000 орчим шоо метр мод боловсруулснаас 450 шоо метр хагас боловсруулсан бэлдэцийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж, жилийн эцэст 156.66 сая төгрөгийн нийт ашигтай ажиллажээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.26) 2014 оны 04 сарын 21

энэ хэзээний мэдээлэл вээээ

0  |  0
Top