Анхны секст тохиолддог нийтлэг алдаанаас...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Хэт хурдан секс

Анхны болзоондоо секс байна гэж төлөвлөх хэрэггүй. Харин халуухан үнсэлт чухал. Ер нь эрдэмтдийн зүгээс тав дахь болзооноос секс хийхэд хосуудад их зохимжтой гэнэ. Эрэгтэй нь ч тэр, эмэгтэй нь ч тэр, маш хурдан сексийн харьцаанд орвол өөрсдийн үнэ цэнээ алддаг аж. Энэ үед эмэгтэй нь өөрийгөө зөвхөн ашиглуулагч хэмээн төсөөлдөг. Мөн хамтрагч эрдээ итгэх итгэл нь ч сулардаг. Харин хэд хэдэн удаагийн болзоог „зүгээр” өнгөрөөсөн эр эмэгтэйдээ ихээр хүндлэгдэн цаашдынх нь итгэлийг олох боломжтой. Хүүхнүүд ч өөрсдөө залуугаа хүсээд эхэлдэг байна.

Олон байрлал солих

Шууд л бүх байрлалыг турших гээд хэрэггүй. өөрийгөө бүсгүйдээ лаг эр гэж харуулах шаардлагагүй. Анхны секс сонгодог байрлалаар л өрнөх нь зүгээр. Байнга байрлалаа өөрчилж, хэмнэлээ солих нь бүсгүйд таашаал авахад садаа болно. Анхны удаад хэн хэндээ яавал таашаал өгч байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Харин хэд хэдэн удаагийн секс болзооны явцад байрлалаа сольж хэрхэх нь түүнд таалагдаж байгаагааг аажмаар мэдрэх хэрэгтэй.

Хурц гэрэл

Анхны сексийн үед эрчүүд бүсгүйнхээ сайхан бие хааг харахыг хүсдэг. Гэтэл бүсгүйн хувьд чиний өмнө тайчихад бэлэн биш байна. Чамд таалагдах болов уу гэж бяцхан эмээсэн байна. Тиймээс эхний удаад гэрэл аль болох бүдэг, бүр харанхуй ч байж болно. Чи түүнийг эхлээд гараараа мэдэр.

Хүссэн болгоноо турших гээд хэрэггүй. Үүнд хамгийн эхэнд ораль секс орно. Эрхтнээ хөхүүлэх гээд бүдүүлэгтэв дээ. Эмэгтэйдээ куннилингус хийх гэж улайрах ч хэрэггүй. Чиний дуртай сексийн төрөл түүнд таалагдахгүй ч юм билүү. 

Удаан зунгааралдах

Секс өөрөө хэт удаан байх нь эмэгтэйг залхаадаг. Техникээ үзүүлж байна гээд зунгааралдсан юм хийгээд байв, залуу минь. Магадгүй тэр өглөө эрт ажилтай ч юм бил үү.

Дур тавих араншин

Анхны сексийн нэг дайсан бол дур тавих үеийн аяглал. Хэт орилох, хүчлэх, таг дуугүй байх, эсвэл „чи тависан уу” гээд байн  байн шалгаах муухай шүү.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top