Гэрч Н.Энхбаярын мэдүүлгийг нууцалж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18


7-р сарын 1-ний үймээний хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орж, цагдаагийн удирдлагууд уг хэрэгтэй танилцахаар болоод байх үед экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Намайг онц байдал зарлахад хүргэсэн хүн бол Ерөнхий сайд С. Баяр.  Үймээний үеэр 5 хүний амь нас үрэгдсэн нь онц байдал зарлуулсан С.Баяртай холбоотой" гэсэн утгатай мэдээлэл цацсанаар уг хэргийг  дахин шалгахаар болсон билээ. Энэ нь түүнийг гэрчээр татах хангалттай үндэслэл болсон юм. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан түүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Одоогоор түүний мэдүүлгийг нууж байгаа гэнэ.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top