Газрын тосны үнэ өссөөр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

BBC-ийн мэдээлснээр дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркийн газрын тосны үнэ 111.95 ам.доллар болж өслөө. Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр долоо хоногийн өмнө 106 ам.долларын ханштай байсан. Нефтийн ханш өнгөрсөн долдугаар сарын 20-оос наймдугаар сарын эхэн хүртэл 104-106 ам.долларт хэлбэлзсэн юм.

Одоогоос гурван сарын өмнө газрын тосны үнэ 115 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Энэ цэгээсээ уруудаж зургадугаар сарын 20-нд 90 ам.доллараас доошилсон. Харин удалгүй “бух зах зээл”-д орж ханш нь өссөөр байна.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top