Хувийн эмнэлгүүд санхүүжилт авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Булган аймагт ажилладаг хувийн хэвшлийн арав гаруй эмнэлгээс дөрөв нь эрүүл мэндийн даатгалын сангаас 224,6 сая төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Тус аймгийн “Ман-Од” эмнэлэг эрүүл мэндийн даатгалын энэ жилийн “хувь”-иас хамгийн их буюу 74,6 сая төгрөгийн зардлыг хэвтүүлэн эмчлэх болон тусламж үйлчилгээндээ авсан бол “Энх үрс”, “Сожид” эмнэлэг 52,2-55,4 сая, уламжлалт эмчилгээний “Цанлиг” эмнэлэг 42,4 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Ийнхүү эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн хэвшлийн эмнэлгүүд 42,4-74,6 сая буюу нийт 224,6 сая төгрөгийн санхүүжилт авах болсон нь сум дундын эмнэлгүүдээс илүү их байгаа юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сум дундын хоёр эмнэлэг дөнгөж 11,4-16,1 сая төгрөг буюу нийт 27,5 сая төгрөгийн санхүүжилт авах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top