Интернетээр мөрийтэй тогложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Би Эс Би” компанийн өргөтгөлийн байранд мөрийтэй тоглоом тоглуулаад байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийнхан шалгажээ. Энэ үед Сүхбаатар дүүргийн 13-р хорооны оршин суугч А хэсэг иргэнийг интернетээр мөрийтэй покер тоглуулж байсан аж. Хоёр жилийн өмнө хэсэг хүн интернетийн сүлжээ ашиглан, олон улсад мөрийтэй тоглодог байсныг ЭЦГ-ынхан илрүүлж байсан. Гэхдээ интернет кафе нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулсан уг хэрэгт холбогдсон хүмүүсийг торгоод өнгөрсөн удаатай.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top