Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг төрийн сангийн тэтгэлэгт хамруулж байсан Засгийн газрын 2000 оны 201, 2008 оны 178 дугаар тогтоолыг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 тоот тогтоолоор хүчингүй болгосон билээ. Гэхдээ энэ тогтоол нь шинээр элсэн суралцагчдад хамааралтай, бөгөөд өмнө нь тэтгэлэгт хамрагдаж байсан оюутнуудыг сургуулиа төгсөх хүртэл нь төр хариуцсан хэвээр байх юм. Харин оюутны тэтгэлгийг үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэрээр олгохоор заасан байна. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг сургалт нь хэвийн явагдаж байгаа бүх оюутнуудад олгож байгаа.
Энэхүү үндэсний тэтгэлэг нь өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд цаашид үргэлжилсээр байх юм. Түүнчлэн сургалтандаа онцгой амжилт гаргасан болон эргэлт ихтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг урамшуулж эхлэх гэнэ. Сургалтын амжилтаас хамаараад үндэсний тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн ангиллаар нэмэгдүүлж олгох аж. Үүнд хамрагдахын тулд голч дүн нь 3.0 болон түүнээс дээш оюутан 50 хувийн урамшууллын тэтгэлгийг авна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд 720 болон түүнээс дээш оноо авсан сурагч, 3.2-оос дээш голчтой баклаврын ангийн оюутнууд ч багтах юм. Харин 75 хувийн тэтгэлгийг 3.6-аас дээш голчтой өдрийн ангийн баклавр, магистр, докторын ангийн оюутнуудад олгоно. 100 хувийн тэтгэлэг нь БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадын шагналт байрт шалгарсан оюутнуудад хамаатай аж. Түүнчлэн хоёр дахь дээд мэргэжил эзэмшиж байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй юм байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 2 )
өнгөрсөн оныхоо 70000 өгч чадахгүй байж цаашид өгнө ч гэх шиг он дамнаад явчлаа өгнө өгнө гэсээр байж хэдэн сар хойшлуулах гээд байгаа юм вэ?
оройн ангийн оюутанд 70200 олгмоор байина