“Оюутолгой Ресорсез” нэрээр “Айвенхоу Майнз” компани арилжаагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

Канадын “Айвенхоу Майнз” компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр шинэ нэрээрээ арилжаагаа эхэлсэн талаар “Ройтерс” мэдээллээ. Тус компанийн хяналтын багц “Рио Тинто”-д шилжсэнээс хойш маш олон томоохон өөрчлөлтийг хийсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сард компанийн нэрийг “Turquoise Hill Resources” буюу Оюутолгой Ресорсез болгож өөрчлөхөөр болсон юм. энэ нь мэдээж тус компани дэлхийд томоохонд тооцогдож буй Оюутолгой төслийг  хэрэгжүүлж байгаатай нь холбоотой.

Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа ороод байгаа бөгөөд ирэх онд арилжааны үйлдвэрлэлээ бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр “Оюутолгой Ресорсез” компанийн нэгж хувьцааны үнэ Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.3 хувиар буурч, 9.00 канад доллараар арилжаалагддаг байжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top