Сонин хачин: Мөнгө ба комьютер

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 10

-1977 онд APPLE-ийн персонал компьютер анх удаа чөлөөт худалдаанд гарав.

-1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо өсчээ.

-МЭӨ ҮII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн үед анхны зоосон мөнгө бий болжээ.

-Тэгвэл цаасан мөнгө мөн л Хятадад МЭ ҮII зуунд бий болсон.

-Америкт XVIII зуун гэхэд мөнгөөр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэж байжээ.

-МЭӨ 3-2 мянган онд Месопотамид анхны банк үүссэн. Томоохон сүм, орон нутгийн захиргааны байранд үнэт эдлэлийг хадгалдаг болсон байна.

-910 оноос Хятадад цаасан мөнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн байна.

-1156 онд анх удаа мөнгөн тэмдэгтийг өөр орныхтой солих үйлчилгээ нээгджээ. Энэ байдал 1.6 мянган жил үргэлжилсэн байна.

-12 зуунд Хойд Италид банкны үйлчилгээ үзүүлдэг байр /төв/-ууд ихээр баригдаж эхлэв.

-1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мөнгө орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль XIII зууны үед бий болоод байсан гэдэг.

-1661 онд анх удаа Шведэд улсын төв банк гэдэг байгууллага үүд хаалгаа нээсэн. Тэгвэл Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бүр сүүлд буюу 1913 онд бий болсон байна.

-1705 онд мөнгө болон түүний гүйлгээ, ойлголтынх нь талаарх “Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money” хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло.

-1837 онд санхүүгийн үйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бүтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80% нь ийм төрлийн аппаратаар санхүүгийн данс тооцооны үйл ажиллагаагаа явуулж байлаа. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бүр 10 сая байжээ.

-1937 онд санхүүгийн албанд нэн шаардлагатай гэх анхны комьютерын үндэс суурийг Айова мужид зохион бүтээжээ. Харин анхны жинхэн компьютер /ENIAC/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Нийт жин нь 30 тн, секундэд 5 мянган зүйл хэвлэх чадалтай байсан гэдэг. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бүртгэлийг гаргах үүднээс энэ аварга зүйлийг бүтээсэн гэдэг.

-1944 онд Бреттон Вудсын бага хурлын үеэр Америкийн долларыг алтны ханштай зэрэгцүүлэн үнэлэх болсоноор энэ нь олон улсад хэрэглэгдэх чөлөөт мөнгөн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ.

-1950 онд Diners Club-аас анхны төлбөрийн картыг бий болгожээ. Түүгээр уг ресторанд идсэн өглөөний цай, өдрийн хоол, оройн зоогныхоо тооцоог хийдэг байв. Харин хоёр жилийн дараа гэхэд Franklin National Bank нь банзкны тооцоог хийж болох төлбөрийн картаа үйлчлүүлэгчдэдээ зарж эхэлсэн байна.

-1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сүлжээнд холбосон гэдэг. Үүнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Advanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилсан байна.

-1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцогдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхүүгийн байгууллага нэгдээд байв.

-1977 он. APPLE-ийн персонал компьютер анх удаа чөлөөт худалдаанд гарав. 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байсан бол 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо өсчээ.

-1993 онд мөнгөний үндсэн дүнг мэдээлэлдээ багтаасан смарт-карт худалдаанд гарчээ. 1996 оны Атлантын Олимпийн үеэр нийтдээ 300.000 смарт-карт худалдагджээ.

-1998 он. АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хүмүүс бие биетэйгээ компьютер ашиглан мөнгө шилжүүлэх электрон шуудантай болжээ. Мөн үүнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхүүгийн үйлчилгээ хийдэг болов. 1990-ээд оны төгсгөл гэхэд олон төрлийн “интернет-мөнгө” бий болоод байлаа. Clickshare, The Internet Dollar, Internet Cash, NetCheque гэх мэт.

-2002 оноос Европ тив “евро” хэмээх нэгдсэн нэг мөнгөн дэвсгэрттэй болсон. Гэхдээ евронд шилжих явц бүр 1999 оноос эхэлсэн гэж үздэг.

-2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт Мандел 2040 он гэхэд дэлхийн хүн төрөлхтөн нэг л мөнгөн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгджээ. Ингэхдээ Америк, Европ, Японы мөнгөн дэвсгэрт үүнд хүчтэй нөлөөлснөөр доллар, евро, йен гурвын дундаас “дей” эсвэл “интор” гэдэг мөнгө “төрөх” аж.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top