Д.Баттөр: Санхүүжүүлэх ёстой 37 төсөл ерөнхий гэрээгээ бүдүүлгээр зөрчсөн байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

Цаг үеийн зарим мэдээлэлтэй холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрөөс хоёр тодорхой асуудалд хариулт авлаа.

-Сүүлийн үед “Хөгжлийн банк”-ны бондын эх үүсвэр болох 600 сая ам.доллараар УИХ, Засгийн газраас баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудал Сангийн яамны үйл ажиллагаанаас болж удааширч, зогсчихоод байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо. Бодит тайлбар олон нийтэд хэрэгтэй байна?
-Сангийн яам бол УИХ, Засгийн газраас баталсан нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй, яаралтай санхүүжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Хөгжлийн банк”-ны үнэт цаасанд Засгийн газрыг төлөөлөн баталгаа гаргаж өгсөн. Ингэснээр “Хөгжлийн банк” үнэт цаасаа олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай арилжаалан 600 сая ам .доллар босгосон. Дараа нь, Сангийн сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны 48/47/2-17 тоотоор “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх ерөнхий нөхцөл тохиролцох гэрээ” байгуулж, санхүүжүүлэх төсөл тус бүрт нь “Төсөл санхүүжүүлэх гэрээ” байгуулахаар тохиролцсон юм. Тэгээд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “Төсөл санхүүжүүлэх гэрээ”-ний 37 төслөө “Хөгжлийн банк”-нд ирүүлсэн. Ажил гүйцэтгэгчдэд санхүүжилтийг нь олгоход бэлэн болсон гэх дээрх төслүүдэд “Төсөл санхүүжүүлэх загвар гэрээ”- нд тусгагдаагүй зүйл заалтууд нэмсэн, зарим заалтын үг, өгүүлбэрийг өөрчлөн найруулсан, заалтаас үг орхигдуулсан, зарим заалтыг бүр гэрээнд огт тусгаагүй, санхүүжилтийн хүүг ерөнхий гэрээнд тохирсон хэмжээнээс үндэслэлгүйгээр нэмсэн гээд ерөнхий гэрээгээ бүдүүлгээр зөрчсөн байсан.

Мөн төслүүдтэй холбоотой үнэлгээний хороодын дүгнэлт буюу Сангийн яамны зүгээс хянаж, баталгаажуулахад зайлшгүй шаардагдах мэдээлэл, баримтуудыг албан ёсоор ирүүлээгүй. Түүнчлэн “Хөгжлийн банк”-ны Зээлийн хороо нь зарим барилгын ажлын санхүүжилтийн дүнг гүйцэтгэгч компаниас ирүүлсэн саналаас өндөрөөр баталсан байсан. Ийм үндэслэлээр “Хөгжлийн банк”- наас ирүүлсэн санхүүжилтийн гэрээг батлах боломжгүйгээ манай яамнаас мэдэгдэж, гэрээний төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, гэрээний дагуу дахин боловсруулан ирүүлвэл цаг алдалгүй, яаралтай батлахыгаа “Хөгжлийн банк”-нд мэдэгдээд байна. Сангийн яамны зүгээс бол төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй, яаралтай санхүүжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн гэж би өмнө хэлсэн. Засгийн газрын шийдвэрийн дагуу ХХААХҮЯ-ны харъяа “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д олгох 50 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг зургадугаар сард үндсэн гэрээнийхээ дагуу “Хөгжлийн банк”-наас боловсруулан ирүүлэхэд манай яам шуурхай хянан үзэж, батлаад тус банкинд хүргүүлсэн. Гэтэл тэр санхүүжилт одоо болтол “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” уруу шилжээгүй л байна. Иймд “Хөгжлийн банк” нь хэн нэгэн рүү хуруу чичилж хариуцлагаас мултрах биш, харин төрийн ажлыг шуурхай явуулах талд хамтарч ажиллах нь чухал байна. хэдийгээр төсөл хөтөлбөрийн санхүүжүүлэлтийг яаравчлах шаардлагатай ч нөгөө талаар Засгийн газар буюу татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийн зарцуулалтад маш няхуур, нухацтай байх ёстойг хэн ч ойлгоно байх.

-Дээрх хөрөнгийн эх үүсвэр одоо хаана байршиж байгаа вэ? Санхүүжүүлэх ёстой төсөл нь ингээд санхүүжилтээ авч чадахгүй байхаар хий хүү төлж байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед их сонсогдох боллоо?
-“Хөгжлийн банк” Засгийн газрын баталгаат бондыг арилжаалан санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлсэн нь хоёр асуудал дагуулсан. Нэгдүгээрт, энэ босгосон хөрөнгөөрөө хугацаа алдалгүй санхүүжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон төсөл хөтөлбөр бий эсэх. Хоёрдугаарт, ашиглалтгүй хөрөнгийн үлдэгдэлд төлөх зардлыг хэрхэх. Дээрх хоёр хүндрэлтэй асуудлыг Сангийн яам урьдчилан тооцож бэлэн болсон төсөл, хөтөлбөрт шаардлагатай санхүүжилтийн нийт дүнгээр хөрөнгө босгох, ашиглалтгүй хөрөнгийн үлдэгдэл 5 сая ам.доллараас хэтрэхгүй тооцож, үүндээ санхүүгийн оновчтой менежмент хийх замаар үүнд төлөх хүүгийн зардлыг олох нь зүйтэй гэж “Хөгжлийн банк”- ны удирдлагад чиглэл өгч байлаа. Нэгэнт үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажсан уг эх үүсвэрийг нэг талаар эрсдэлгүй байлгах, нөгөө талаар өдөр бүр гарч буй хүүгийн зардлын тодорхой хувийг нөхөх зөв санхүүгийн менежмент хийх шаардлагатай болсон. Бүх талын эрсдэлийг тооцож үзсэний үндсэнд уг эх үүсвэрийг “Хөгжлийн банк"-ны Монголбанк дахь тусгай дансанд байршуулаад байна. Харин хүүг нөхөх санхүүгийн менежментийн хувьд Сангийн яам, Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны хооронд 2011 оны арваннэгдүгээр сарын 30-нд “Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ” байгуулсан. Энэ гэрээнд Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны Засгийн газрын баталгаат хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг төв банкны нэг жилийн хугацаатай хөрөнгө оруулалтад байршуулахаар заасан.

Гэтэл төв банкны зүгээс Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “Хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөөх хуулийн этгээдийг банк гэж хэлнэ” гэж заасан тул Монголбанкны тусгай зөвшөөрөлгүй Монгол Улсын “Хөгжлийн банк”-ийг Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцуулах боломжгүйг мэдэгдсээр ирсэн. Гэвч “Төв банкны тухай” хуулийн Монголбанкны үйл ажиллагаанд хориглох тухай 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтад “Засгийн газар болон банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх”-ийг багтаасан бөгөөд тус хуулийн заалтын дагуу Монгол Улсын “Хөгжлийн банк”-ийг Монголбанк Засгийн газар эсвэл банктай адилтган үзэж, арилжаанд оролцуулж болохоор байгаа юм. “Хөгжлийн банк”-ны зүгээс “Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээ"-нд чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулж болохоор утга бүхий өөрчлөлтийг оруулах хүсэлтийг тус яаманд тавьсаар ирсэн, Монголбанкны зүгээс мөнгөний хумих бодлого явуулж арилжааны банкууд дах нэг жил хүртэлх хугацаат эх үүсвэрийг 13.25 хувийн хүүтэйгээр татах бодлого явуулж байхад нөгөө талаас Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах нь мөнгөний бодлого, сангийн бодлогын уялдааг ханган ажиллах төрийн эрх бүхий хоёр байгууллагын бодлогын уялдааг хангахад сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа. Тиймээс “Хөгжлийн банк”- наас ирүүлсэн дээрх хүсэлтийг удаа дараа буцаасан юм.

"Хөгжлийн банк” бондоо Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн нөхцөлтэйгөөр Засгийн газрын баталгаатайгаар арилжаалан уг эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүнийхээ дагуу УИХ, Засгийн газраас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ажлыг нэн яаралтай авч хэрэгжүүлж, эх үүсвэрийг үр дүнтэйгээр байршуулах шаардлагатай байна. Хэдийгээр хий хүү төлж байна гэсэн шүүмжлэлд өртөж байгаа ч “Хөгжлийн банк" нь бондоо цаг хугацааны хувьд маш оновчтой үед арилжаалсан. Манай улстай ойролцоо зэрэглэлтэй бусад орнуудтай харьцуулахад маш бага буюу 5.75 хувийн хүүтэйгээр арилжаалсан юм. Хэрвээ цаг хугацааны хувьд бондын өнөөдөр арилжаалсан бол хүү нь харьцангуй өндөр гарна. Урт хугацаандаа төлөх зардал ч маш өндөр байхаар таараад байсныг ч дурьдах нь зүйтэй.

Б.Цогт

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Norman Oken(50.118.145.56) 2016 оны 04 сарын 28

Та шинэ гэр худалдан авах, барилга, үл хөдлөх хөрөнгийн зээл, дахин санхүүжүүлэх, өр нэгтгэх, хувийн болон бизнесийн зорилгоор хувилбаруудыг санхүүжүүлэх хайж байсан уу? Ирээдүйд тавтай морилно уу! Санхүүжилтийн бидэнтэй хамт хялбар болгосон. term.Interested Өргөдөл гаргагч normanoken@hotmail.com дээр цаашид зээл олж авах, журам бидэнтэй холбоо барина ёстой бид урт болон богино зээлийн 3% нь бага, боломжийн хүүтэй манай санхүүгийн үйлчилгээг санал болгон Холбоо барих

0  |  0

Top