Татварын ерөнхий газар USAID-тай хамтран ажиллахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Монгол улсын татварын ерөнхий газар АНУ-ын олон улсын агентлагтай хамтран ажиллахаар боллоо. Монголын бизнес эрхлэгчид бүх татвараа төлөхийн тулд нэг жилд ойролцоогоор 93,5 тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Харин татвар төлөлтийн байдлыг цахим болгосноор энэ зардлыг 21,5 тэрбум төгрөг хүртэл бууруулж, жилд 72 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн судалгааг АНУ-ын олон улсын агентлаг гаргажээ. Ингэснээр татвар төлөгч аж ахуй нэгж, иргэн татварын албаруу өөрийн биеэр очиж төлөх шаардлагагүй болохоос гадна, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой болох юм.

Дэлхийн банкнаас гаргасан 2012 оны судалгааны татвар төлөлтийн шалгуураар манай улс 183 орноос 57-р байрт оржээ. Татвар төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх шинэчлэл хийснээр Манай улсын татвар төлөлтийн шалгуур үзүүлэлт сайжирч, 57-р байрнаас 7-р байрт орох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Түүнчлэн Дэлхийн банкны Бизнес эрхлэх нь 2014 оны судалгааны ТОП-10 шинэчлэгчдийн эгнээнд багтах боломжтойг хэллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top