Төгрөгийн ханш суларч эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Монголбанк ам.доллар, юанийн интервенц хийжээ. Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк ам.доллар болон юанийн эрэлтийг 100 хувь хангаж, 1358.5 төгрөгийн хаалтын ханшаар 46.5 сая ам.доллар, 213.3 төгрөгийн хаалтын ханшаар 100 сая юань тус тус худалдав. Монголбанкны өчигдрийн албан ханшаар ам.доллар 1358.01 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь долоо хоногийн өмнөхөөсөө 10 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. Төгрөгийн ханш суларч эхэлсэн учраас Төв банк манай орны гадаад худалдааны голлох валютаар ийнхүү интервенц хийжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top