Олон улсын хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар Америкийн гол индексүүд хэлбэлзэлтэй байна. Харин европын биржид байрлалтай гол индексүүд буурч Азийн гол индексүүд өссөн үзүүлэлтэй байгаа юм.
Америкийн Dow Jones индекс өчигдөр 38 нэгжээр S&P 500 индекс нэг нэгжээр буурч, өндөр технологийн NASDAQ индекс 1 нэгжээр өсчээ. Харин Европын хөрөнгийн биржд байрлалтай гол индексүүд буурсан үзүүлэлтэй байна.
Тухайлбал, Европын хөрөнгийн биржид байрлалтай EURO STOXX 50 индекс 7 нэгжээр, Их британы FTSE 100 Index 15 нэгжээр, DAX индекс 34 нэгжээр буурчээ. Харин азийн хөрөнгийн бирж дээрх гол индексүүд бага зэрэг өслөө. Тодруулбал Hang Seng индекс 66 нэгж, Японы Nikkei 46 нэгжээр, TOPIX индекс 2 өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )