Баянгол дүүрэгт 55,6 тэрбум төгрөг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18


Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүрэг энэ оны тохижилтын ажлын нээлтээ хийлээ. Засаг Даргын Тамгын газраас энэ онд 55.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.  Баянгол дүүрэгт энэ онд шинээр өрх тусгаарласан 21, 22, 23 дугаар хороодын цогцолбор байрны ажил эхэлнэ. Мөн Чингүнжав, Магсаржавын гудамжны тохижилтын ажлууд, усан бассейн бүхий спорт цогцолбор, III эмнэлгийн өргөтгөл, 100 ортой эрүүл мэндийн нэгдлийн барилга зэрэг томоохон төслүүд хэрэгжих юм байна.Тус дүүрэгт 185 мянган хүн ам, 47 мянган айл өрх амьдардаг ажээ.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top