Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

  

“Глобал сан”-гийн сүрьеэгийн төсөл, "Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо" хамтран “Өрхийн эмнэлэгт үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайруулъя” сэдэвт уулзалт хийлээ. Энэхүү уулзалтад Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн диспансерын эмч, сувилагч, 1-18 дугаар хороодын Засаг даргын ажлын албаны нийгмийн ажилтан, Өрхийн эмнэлгийн ахлах эмч, ажилтнууд хамрагдав. Уулзалтад оролцогчид өрхийн эмнэлгүүдийн сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сүрьеэгийн диспансер, өрхийн эмнэлгүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо, үр дүн, оролцоо сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцжээ.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top