Монгол мах 2020 он гэхэд дэлхийн стандартад нийцнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Манай улс жилд 220 мянган тонн мах хэрэглээндээ бэлтгэн нийлүүлж байгаагаас орон нутгийнхан 100 мянга орчим тонныг хэрэглэдэг. Харин үлдсэн 120 мянган тонноор нь хотынхны хэрэгцээг хангаж байгаа. Экспортод жилд хамгийн ихдээ 20 мянган тонн мах гаргадаг байсан бол өнгөрсөн онд 10 мянга гаруй тонн мах гаргажээ. Үүнээс харахад дотоодын зах зээлийн хэрэглээ нь өссөн. Түүнчлэн зарим нэг жижиг үйлдвэрлэгч махаа малчдаас гадна ченжүүдийн гар дээрээс худалдан авч байгаа нь чанар, ариун цэврийн наад захын шаардлагыг хангадаггүй. Үүнээс үүдэн энэ салбарт үнийн бодлогоос түрүүлж үйлдвэрлэл, бэлтгэлийн бодлогыг ярих асуудал тулгарч байгаа юм.

Хүнсний салбарын нэгдсэн HACCP системийг үйлдвэрлэлийн тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай юм. Одоогоор манай улсад хоёрхон компани энэ шаардлагад нийцсэн мах нийлүүлж байгаа боловч үйлдвэрлэлийн багтаамж хангалтгүй байгаа аж. Иймд хүнсний аюулгүй байдлын үүднээс 2016-2020 он гэхэд бүх үйлдвэрлэгч энэхүү тогтолцоог нэвтрүүлсэн байх ёстой болж байгаа гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top