Манай улс Австрали улстай хамтран НҮБ-ын “Статистикийн комисс”-ын 43 дугаар чуулганаар хэлэлцүүлж батлуулсан “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик”-ийн асуудлаар “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал энэ сарын 20-22-ны өдөр Улаанбаатар хотноо болох гэж байна.
Уг хуралд эдийн засагт нь байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчдийг урилгаар оролцуулах юм.
Мөн дэлхийн 12 орон, олон улсын 2 байгууллагын төлөөлөгчид оролцоно. Үүнд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс, Мексикийн Нэгдсэн Улс, БНЭУ, Казакстан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан Улс, Бразил Улс, Мадагаскар Улс, Лесотогийн Вант Улс зэрэг улс, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нийгэмллэгийн статистикийн хорооны төлөөлөгчид багтжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )