Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн асуудлаар хуралдахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик”-ийн асуудлаар “Улаанбаатар хотын групп”-ын анхдугаар хурал өнөөдрөөс 22-ныг дуустал Улаанбаатар хотноо болно.

  Уг хуралд эдийн засагт нь байгалийн баялаг, уул уурхайн салбар зонхилох байр суурийг эзэлдэг улс орнуудын мэргэжилтэн, шинжээчдийг урилгаар оролцуулах юм.  

Мөн дэлхийн 12 орон, олон улсын 2 байгууллагын  төлөөлөгчид оролцоно. Үүнд Австрали, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс, Мексикийн Нэгдсэн Улс, БНЭУ, Казакстан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Азербайжан Улс, Бразил Улс, Мадагаскар Улс, Лесотогийн Вант Улс  зэрэг улс, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нийгэмллэгийн статистикийн хорооны төлөөлөгчид багтжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top