УИХ-ын дарга 70 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Монгол Улсын парламентад таван удаа тасралтгүй сонгогдсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 70 насны ой өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Спикер Д.Дэмбэрэл албаны хүмүүсийн хамт Панам улсад болж байгаа Олон улсын парламентын холбооны чуулганд оролцож байх үед түүний төрсөн өдөр тохиосон бөгөөд Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд утсаар мэндчилгээ дэвшүүлжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл одоогийн парламентад ахимаг настайд тооцогдож байгаа ч улс төрчийнхөө хувьд залуучуудыг араасаа дагуулахгүй идэвхтэй байр суурьтай нэгэн.  Тэрээр зарим тохиолдолд парламентад ус агаар мэт үгүйлэгдэж буй цөөнхийн хяналтын үүргийг өөр дээрээ авч, хамтарсан Засгийн газрыг үр бүтээлтэй, шуурхай ажиллуулах талаар жинтэйхэн үг хэлдэгт олон нийт ам сайтай байдаг. УИХ-ыг удирдах нөр их ажлынхаа хажуугаар саяхан докторын зэрэг хамгаалаад амжжээ. УИХ-ын дарга маань ирэх долоо хоногт нутагтаа ирэх юм байна.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top