Намууд хөдөөг зорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

 

2012 оны сонгууль болоход ганцхан жил үлдсэнийг мэдэрсэн улс төрийн намынхан хөдөлгөөнд орж хөдөөг зорьцгоолоо. Улс төрийнхний дунд "шинэхэн хосууд" болоод байгаа  УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар намаа нэгтгэснээс хойш  анхныхаа кампанит ажлыг зүүн гурван  аймгуудаас эхлүүлэхээр мордлоо. Харин АН-ынхан “Монгол хүн-2020” эдийн засгийн цогц хөтөлбөрийнхөө төслийг аймгуудаар сурталчилж, хөдөөгийнхний санаа бодлыг сонсох кампаниа үргэлжлүүлж байгаа. Тэд ирэх сарын дундуур баруун аймгуудыг зорихоор төлөвлөөд байгаа аж. МАН-ынхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирэх сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл хөдөөд ажиллахаар шийдээд байгаа гэнэ. Тэд нэг хэсэг завсарлаад байсан “Ард түмнээ сонсох аян”-аа ирэх сарын 15-наас мөн баруун аймгуудад үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top