Ерөнхийлөгчийн санаачилгаар их дээд сургуулийн оюутан бүрт 70 мянган төгрөг олгох тухай хуулийг баталсан. Харин энэ жилийн хувьд оюутнуудад 3,2-оос дээш голч дүнтэй бол тэтгэлгийн 50 хувьтай тэнцэх, 3,6 ба түүнээс дээш бол 75 хувьтай тэнцэх урамшуулалыг олгохоор болжээ. Мөн шинээр элссэн оюутнууд улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан тохиолдолд 100 хувийн тэтгэлэгийг эхний нэг жилд олгон, хоёрдугаар курсээс голч дүнг харгалзан олгох юм байна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүнд бүхий боловсролын байгууллагатай хамтарсан хөтөлбөрөөр суралцаж байгаа 3 ба түүнээс дээш голч дүнтэй оюутанд,болон эрэлт ихтэй мэргэжилээр суралцаж байгаа оюутанд 50 хувийн тэтгэлэг олгох аж.
Тэтгэлгийг Засгийн газрын 19-р тогтоолд “улирлаар олгоно” гэж заасны дагуу энэ жил ч гэсэн ийм зарчмаар олгохоор болжээ.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )