Нэг хэсэг “Аавынд“ зочлон хэл аманд багагүй өртөөд байсан "Харанга" хамтлагийн дуучин Лхагваа “Нарыг хайрла“, “Замбатив“ , “Тэнгэрлэг андууд“ гэсэн гурван цомгийг монголчууддаа өргөн барьж байна. Тэдгээр цомгуудыг Star studio, BRO.S studio зэрэг студи продакшнууд бүтээж продюссероор нь дуучин маань өөрөө ажиллажээ. Цомог бүр өөр өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлснээрээ онцлог бөгөөд “Нарыг хайрла“ цомгийн 70-80 хувийг дуучин Лхагваагийн өөрийн бичсэн дуунууд бүрдүүлжээ. Харин “Замбатив“ цомогт Өвөрмонгол дуунууд багтсан бол “Тэнгэрлэг андууд” цомогт дуучны дуулж амьдруулсан жүжиг, киноны дуунууд орсон юм байна. Сонирхуулж хэлэхэд “Нарыг хайрла” цомогт орсон “Гүн цэнхэр далай ээж“ дууг УИХ-ын гишүүн Гүндалайн захиалгаар ая зохиогч Гантөр хөгжмийг нь бичиж Харангын Лхагваа, эрхэм гишүүнтэй хамтран үгийг нь бичсэн гэнэ. Дээрх цомгуудын дизайныг нь Лимон студи гүйцэтгэжээ.
Б.Даваахүү.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )