Монголын рок попын урлагт 2000 оны үед нэгэн шинэ өнгө нэмэгдсэн нь “Гурван охин хамтлаг“ байлаа. Тэд 10 гаруй жилийн хөдөлмөрөө 2011 оны 04 сарын 22, 23-ы өдрүүдэд үзэгчиддээ тайлагнах гэж байна. Тоглолтонд “Надтай хамт өглөөг угтаач”, “Чихэнд минь шивнээрэй”, “Чамайг хайрласаар байх уу” зэрэг “Гурван охин” хамтлагийн хит болсон дуунууд дуулагдахаас гадна Буриадын гавъяат жүжигчин Б. Амархүү ирж “Зүрх чамруу“ дуугаа хамтран дуулах юм байна. Тоглолтын найруулгыг On and off продакшны продюссор Н. Ононбат гүйцэтгэжээ. “Гурван охин” хамтлагийн ардын дууны цомог хэвлэлтээс ирсэн төдийгүй тоглолтонд уг цомгийн дээж болох хоёр дууг УАДБЧ-ын бүжигчидтэй бүжиглэх гэнэ. Тоглолтын тасалбар UB palace-ийн билетийн кассаар 8000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Арав гаруй жил хийж бүтээснээ бүрэн эхээр нь тайлагнах “Гурван охин“ хамтлагийн анхны бие даасан амьд тоглолт хоёр өдрийн турш залуусыг УБ паласын концертын их танхимд “ уях “ нь нэгэнтээ тодорхой боллоо.
Б. Даваахүү Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )