БНХАУ Сьерра-Леонд интернэтийн шилэн кабель тавихад зориулан 15 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Өчигдөр хоёр тал уг зээлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Сьерра-Леон улс энэ жилийн сүүл гэхэд шилэн кабель тавих ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөжээ. Шилэн кабель тавих төслийг Сьерра-Леонтой БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавей” компанитай хамтран гүйцэтгэх гэнэ. Энэхүү шилэн кабель нь 17 мянган километрийн урттай байх бөгөөд нийт 21 улсыг холбохоор тооцоолсны 18 нь Африкийн орнууд байх ажээ. Өмнө нь Дэлхийн банк Сьерра-Леонд шилэн кабель тавихад зориулан 31 сая ам.долларын зээл олгожээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )