Байгалийн түүхийн музей нурах аюултай барилгад тооцогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

7000-аад ховор нандин үзмэрийг агуулж байдаг Байгалийн түүхийн музейн барилгыг цаашид ашиглах боломжгүй болжээ. Учир нь музейн барилга ашиглалтад ороод 60 жил болж байгаа бөгөөд МХЕГ-ынхан музейн барилга нурах аюултай болсон тул цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан байна. Тиймээс шинээр Байгалийн түүхийн музей барих талаар Байгалийн түүхийн музейн удирдлагууд, МХЕГ болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд хэлэлцсэн ч эцсийн шийдвэрийг яамдуудаар хэлэлцүүлж гаргах юм. Уг музейн барилгыг засварлахаар хөрөнгө мөнгө төсөвлөөд байсан ч цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан учир төсөвлөсөн хөрөнгийг шинээр барих музейн барилгын зураг төслийн ажилд зарцуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top