Нийслэлд худалдаалагдаж байгаа гол нэрийн барааны үнэ бага хэмжээгээр буурчээ. Энэ долоо хоногийн үнийн дүнг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.
Махны үнэ өнөөдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн мах 2.6-4.5 хувь, адууны мах 3.9 хувь, хонины махны үнэ 5.2 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 0.1 хувиар өсчээ. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 2.2 хувь, хонины мах 0.5 хувь, ямааны мах 1.7 хувиар өссөн бол, адуу болон үхрийн цул махны үнэ тогтвортой байна.
1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7075 төгрөг, хонины цул мах 7460 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8788 төгрөг, ямааны мах 5820 төгрөг, адууны мах 6083 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )