Засгийн газраас энэ онд эх орны хувь, хишиг буюу 500 мянган төгрөгийг сургалтын төлбөр хэлбэрээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад "Хүний хөгжил сан"-гаас олгохоор болсон. Нийт 160 гаруй мянган өдрийн ангийн оюутнуудад олгохоор 80 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар бичиг баримтны зөрчилгүй 112545 оюутанд олгогдохоор болоод байна. Үлдсэн оюутнууд бичиг баримтын зөрчилтэй буюу регистрийн дугаар буруу, мөн хүсэлт болон өргөдөл өгөөгүй гэсэн шалтгааны дагуу нэр нь баталгаажаагүй байна. Эдгээр оюутнуудын зөрчлийг арилгуулах арга хэмжээг сургуулиудынх нь санхүү, сургалтын алба хариуцаж байгаа аж.
Ө. Яруу Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )