Таиландад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад хамгийн тохиромжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Сүүлийн үеийн зах зээлийн судалгаанаас харахад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах талаар Азийн орнуудаас хамгийн тохиромжтой нь Таиланд ажээ.

Орчин үед хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгө гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа билээ. TheMovieChannel-ын рейтингээр 2012 оны долоодугаар сарын байдлаар Таиланд үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар хамгийн алдартай орнуудын 13-т эрэмбэлэгдсэн байна.

TheMovieChannel-ын захирал Дэн Жонсоны өгүүлснээр Таиландын тогтвортой улс төрийн байдал, харьцангуй хүчирхэг эдийн засаг гадаадын худалдан авагчдын сонирхлыг татдаг гэжээ.

Хэдийгээр 2008-2010 онуудад улс төрийн хямрал энэ оронд нүүрлэсэн хэдий ч 2010 оны сүүлээс эхлэн Таиланд асар хурдтай дээшлэн хөл дээрээ бат зогсож чадсан байна.

Мөн судалгааны үр дүнгээр гадаадын хөрөнгө оруулагчид дуртайяа асар их мөнгөө нийлүүлдэг хамгийн лидер гурван орныг тодорхойлжээ. Нэгдүгээр байрыг үлгэрийн гоёмсог Испани орон эзэлж байгаа бол удаа нь АНУ, гуравт жуулчдын хамгийн их дурладаг Франц улс орсон байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top