Ухаалаг гар утас, таблетийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох Өмнөд Солонгосын Samsung компанийн хувьцааны үнэ өнгөрсөн хоёр өдөр унажээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр унаж буй нь энэ.
Учир нь сүүлийн үед хамгийн их шуугианыг тариад байгаа зохиогчийн эрхийн талаар маргаантай Apple, Samsung-ийн асуудлыг АНУ-ын шүүхээс Apple-ийн талд шийдвэрлэсэнтэй холбоотой аж.
Сөүлийн хөрөнгийн бирж дээр өчигдөр буюу ням гаригийн байдлаар Samsung-ийн хувьцаа 2008 оноос хойш анх удаа долоон хувиар унаад байгаа юм.
АНУ-ын шүүхийн шийдвэрээр Samsung компани 665 сая евро буюу 1.05 сая ам.долларыг Apple-д төлөх хэрэгтэй болжээ. Харин Samsung-ийн албаны хүмүүс өнөөдөр дээрх шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдээд маргааныг дахин авч хэлэлцэх хэрэгтэй хэмээн үзэж байна гэж мэдэгдлээ.
Шинжээчдийн мэдэгдсэнээр Samsung-ийн хөрөнгө оруулагчид дээрх шүүхийн шийдвэртэй холбоотойгоор компанийн орлого буурч магадгүй хэмээн маш ихээр болгоомжилж байгаа гэнэ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )