“Гурван охин” уйлав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


“Гурван охин” хамтлаг  байгуулагдсанаасаа хойш анх удаагаа бие даасан амьд тоглолт хийх гэж байгаа. Өөрсдийн фенүүддээ сюрприз барихын тулд тоглолтон дээрээ  балет бүжиглэх гэнэ. “Камертон”-ны Эба, Болд хоёрын гэргий эгч, дүү хоёр уран нугараач Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар тэдний бүжгийн бэлтгэлийг нь хариуцаж байгаа аж. Тус хамтлагийн охид эдүгээ яг л мэргэжлийн бүжигчид шиг уян налирхай бүжиглэж  байгаа гэнэ шүү. Анхандаа нулимс дуслуулах үе байсан гэдгээ ч нуусангүй. Аргагүй л олон жилийн дараа анх удаагаа бие даасан амьд тоглолт хийж байгаа тул тус хамтлагийн охид  их л хичээж байгаа бололтой. Охидын хамтлаг маань ардын дууны цомог гаргасан бөгөөд тэд тоглолтон дээрээ цомгоосоо дээжлэн хоёр дуу дуулах гэнэ. Дууны ард нь  УАДБЧ-ын бүжигчид бүжиглэнэ гээд л яриад байвал мундахгүй их сюрприз бэлдсэн гэх яриа ч дуулдана.  Сонин содон бүхнээр дүүрэн, хүч, хөдөлмөр, мөнгө хаясан тэдний тоглолт болоход хоёр гуравхан хоног үлдлээ.
Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top