Энэ жил 481 мянган тонн үр тариа авах төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Манай улс өнгөрсөн жил 433.4 мянган тонн үр тариа хурааж авсан бол энэ жил 481 мянган тонн үр тариа хурааж авах төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү сайхан мэдээг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дуулгасан. Өнгөрсөн жилийн ургацын хэмжээг төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн өндөр амжилт гэцгээж байв. Тэгвэл энэ жилийн ургацын хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд аваагүй өндөр тоо гэнэ. Харин манай улсын дотоодын жилийн хэрэгцээ 300 мянган тонн улаан буудай. Үүнээс илүү гарсныг нь нөөцлөн багахан хэсгийг нь өмнөд хөршид экспортолдог. Гэтэл дээрх хэмжээний ургацыг хурааснаараа Монгол улс үр тарианы экспортоо нэмэгдүүлэх боломж гарч ирж байгаа бололтой. Дашрамд дурьдахад хоёрхон сарын өмнө 276 ам.доллар байсан үр тарианы үнэ дэлхийн зах зээлд тонн тутамдаа 345 ам.доллартай дүйж байна.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top