Баянхонгорт дахин газар хөдөллөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


Баянхонгор аймгийн Баянцагаан суманд энэ сарын 14-ний 03,54 минутын орчимд 5,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсныг өчигдөр бид мэдээлсэн. Уг газар хөдлөлтийн үеэр айлын гэрт байсан тавилга, эд хогшил нурж, хоорондоо хавиралдан байсан хэмээн нутгийн иргэд ярьцгааж байна. Газар хөдлөлт 2 минут орчим хугацаанд үргэлжилжээ. Газар хөдлөлтийн улмаас тус сумын нутагт 38 метрийн гүнд байдаг гүний худаг булингартсан бөгөөд нийт иргэдэд газар хөдөлсөн тохиолдолд яаж аюулгүй байх вэ талаар сэрэмжүүлэг хүргүүлсэн байна. Гэтэл энэ сарын 16 ны 10-11 цагийн орчим тус аймгийн Баян-Өндөр сумын нутагт дахин газар хөдлөлт болжээ. Эх сурвалжийн өгүүлснээр өмнөхөөсөө арай бага мэдрэгджээ.  Гэвч Японд болсон газар хөдлөлтийн гамшгаас үүдэн хүмүүсийн сэтгэлд айдас хураад байгаа өнөө үед хоёр өдөр дараалан газар хөдөлсөнд нутгийн иргэд түгшүүртэй байгаа гэнэ.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top