Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар А болон Б самбарт нийт 14 ХК-ийн хувьцааг 20,937,754 төгрөгөөр арилжлаа. Өдрийн арилжаагаар таван ХК-ийн хувьцааны ханш өсч, дөрвөн ХК-ийн хувьцааны ханш буурав. Харин үлдсэн таван хувьцааны ханш тогтмол байлаа. А самбарт БиДиСек /2.28%/болон Тавантолгой /2.15/ компанийн хувьцааны ханш өссөн бол Б самбар дахь гурван ХК-ийн хувьцаа 13.58-14.99 хүртэлх хувиар огцом өсчээ. Мөн өдөр багцын арилжаагаар хөрөнгө оруулагчид “Шарын гол” ХК-ийн 1,108,899 ширхэг хувьцааг 10,085,436,400 төгрөгөөр худалдан авлаа. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр үнийн дүн бүхий арилжааны хоёрдугаарт бичигдэж байна. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтнүүд “Багануур” ХК-ийн 11 хувийг 19.2 тэрбум төгрөгөөр багцлан худалдан авч байсан билээ. Энэ нь Монголын Хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжааны түүхэнд нэг өдөр хийгдсэн хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа болж байсан юм. “Шарын гол” ХК-ийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас нэмэлт хувьцаа гаргасан билээ.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )