Samsung-тай үүсгэсэн маргааныг шүүх шийдвэрлэсний дараа Apple компанийн хувьцааны үнэ хөрөнгийн зах зээл дээр түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтээр өссөн байна.
Арилжааны эхэн үед нэгж хувьцааны үнэ 1.8 хувь буюу 675.13 доллараар өсчээ. Үүнээс тооцоолоод үзэхэд энэхүү хүчирхэг компанийн үнэ 633 тэрбум долларт хүрч байв.
Наймдугаар сарын 24-ний орой Калифорнийн Сан-Хосе хотын шүүх Америкийн Apple, Өмнөд Солонгосын Samsung компаниудын хооронд зохиогчийн эрхийн асуудлаар үүссэн маргааныг Apple-ын талд ашигтайгаар шийдвэрлэсэн билээ.
Шүүхийн үзсэнээр Apple-ын iPhone, iPad үйлдвэрлэхдээ ашигласан технологийг Samsung хуулбарласан гэжээ. Иймээс Apple-д хохирол барагдуулж 1 тэрбум доллар төлөхөөр тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэр зарлагдсаны дараа наймдугаар сарын 27-ны өдрийн арилжааны эхний үед Сөүлийн бирж дээр Samsung-ын хувьцаа 7.7 хувиар навс унасан аж.
Биржийн арилжаа нь компьютер, интернет ашиглан дэлхийн аль ч өнцгөөс дурын компанийн хувьцааг худалдан авч эзэмшиж болох бодит боломжтойгоороо онцлог юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )