Хятадын наймаачид Францын усан үзмийн талбай руу “шуурч” байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

БНХАУ-ын зах зээл дээр франц дарсны эрэлт хэрэгцээ асар их байна хэмээн судлаачид үзэж байна.

Кот-д’Ор в Бургундид орших усан үзмийн талбай бүхий шилтгээнийг хятадын бизнесменүүд 8 сая еврогоор худалдаж авахаар болжээ. Энэ нь ийм төрлийн анхны худалдаа биш аж. Зөвхөн Бургундид энэ оны эцэс гэхэд хятадын саятнууд 20-30 усан үзмийн тариаланг авч магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.

Бордо мужид БНХАУ-ын бизнесменүүд аль хэдийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаад эхэлжээ.

Франц дарс хятадын зах зээл дээр маш сайн борлуулагдаж байгаа учраас усан үзмийн тариалан нь энэхүү орлогын шавхагдашгүй эх ундарга болох ажээ.

Хятадуудын энэ арилжаа францчуудад төдийлөн таалагдахгүй байгаа ба өөрийн ард түмний уламжлалт үнэт өв соёлоо Хятад руу алдах вий хэмээн болгоомжилж байна.

Харин энэ талаар Францын төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top