Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Тухайлбал, махны дундаж үнэ өмнөх сарынхтай харьцуулахад үхрийн махны үнэ 2.6-4.5 хувь, адууны махны үнэ 3.9 хувь, хонины махны үнэ 5.2 хувиар буурсан байна.
Харин ямааны махны үнэ 0.1 хувиар өсчээ.

Энэ сарын 22-ны байдлаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7075 төгрөг, хонины цул мах 7460 төгрөг, үхрийн /ястай/ мах 7814 төгрөг, үхрийн цул мах 8788 төгрөг, ямааны мах 5820 төгрөг, адууны мах 6083 төгрөгийн үнэтэй байлаа.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top