Улсын төсөвт 60 орчим тэрбум төгрөг төвлөрнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Байнгын хорооны    гишүүдээс
зарчмын зөрүүтэй санал гарсангүй.
Хуульд 1990-1995, 1995-2000 он хүртэл даатгалын шимтгэл төлөх бололцоогүй байсан иргэдийн ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохоор тусгажээ. Үүнээс болж улсын төсөв, санхүүд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарахгүй бөгөөд 60 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх тооцоо гарчээ. Иймд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов.
Эцэст нь, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны даргыг сонгосон юм. Тус дэд хорооны даргад УИХ- ын гишүүн Г.Уянгыг дэвшүүлсэн бөгөөд гишүүд санал нэгтэй дэмжлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ, С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар харьяалагдахаар боллоо.

А.Алт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top