Алтай найз аа, тэрбум төгрөгөө С.Оюуны “өвөрт” мартчихав уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19



Сонгуулийн тойрог бүрд УИХ-ын гишүүдийн гэх тэрбум төгрөг хуваарилаад гурван жил шахам боллоо. Энэ мөнгөөр юу хийснээ иргэддээ тайлагнахгүй байна. Нууцалж байгаа нь цаанаа учиртай болов уу. Баянзүрх дүүрэгт гэхэд Д.Ганхуяг, Ш.Сайханбилэг, З.Алтай, Ц.Батбаяр нар нийлээд дөрвөн тэрбум төгрөгийн тооцоо хийх ёстой. З.Алтай Сансарт усан оргилууртай жижигхэн цэцэрлэг байгуулснаас өөр зүйл алга. Тэрхүү бяцхан байгууламжид шальтай мөнгө ороогүй. Үлдсэн нь хаана, юунд зориулагдсаныг З.Алтай найз маань сонгогчдоосоо нууж байна. Нөгөө хэд нь ч бас ялгаагүй, гурван тэрбумынхаа үр шимийг хүмүүст гайхуулсангүй. З.Алтайн хувьд хэн хүнээс илүү сайн найз, сонгогчдынхоо ганц үнэнч нөхөр нь гэж өөрийгөө сурталчлаад байсансан. Тэрбум төгрөгөөр яаж тоглосноо хэлчихвэл сонгогчид уг нь дараагийн сонгуулиар дахиад суга татаад гаргаад ирнэ дээ. З.Алтайг  хааяа телевизээр барааг нь харахаас хэтрэхгүй иргэд сонгогчид итгэлээ бүрэн алдаагүй л байна. Харин тэрбум төгрөгөө тааруухан тоглоомд үрчихсэн бол “Найз аа, баяртай” гээд нүүр буруулж таарна. УИХ-ын танхимд болохоор үнэнч царайлаад элдэв юм ярьдаг, гарсан хойноо хувийн зугаа хөөж, заримдаа ИЗНН-ын үүдээр эргэлдэн С.Оюуны “өвөрт” шургах нь холгүй явааг хүмүүс харж л байгаа, түүнийг. Тэрбум төгрөгөө “С.Оюуны өвөрт” мартчихсан юм болов уу гэж хардах энүүхэнд боллоо. ИЗНН-ыг дэмжиж гүйснээрээ дараагийн сонгуульд нэр дэвшин ялалтын дарс буудуулахгүй, харин сонгогчдодоо ойр байж, тэрбум төгрөгөөрөө “найрлавал” илүү хожоотойг сануулахад илүүдэх юун.
С.Өнөр. Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top